Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдааны тов тогтоох тухай

Огноо: 2021-12-06 Дугаар:36 Нээгдсэн:1512

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр                                           Дугаар 36                                                                             Холбоо

Хуралдааны тов тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 23.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 8.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII дугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1000 цагт Ерөнхий боловсолын сургуулийн Урлаг зааланд хуралдуулсугай.
  2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Сүхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянга нарт даалгасугай.

 

       ДАРГА                            Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%