Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хөрөнгө актлах саналыг дэмжих тухай

Огноо: 2021-11-12 Дугаар:35 Нээгдсэн:1351

 

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр                                           Дугаар 35                                                                             Холбоо

 

Үндсэн хөрөнгө актлах саналыг дэмжих тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.а дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 6.2.1 дэх заалт, 6.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Төсөвт байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 47,901,093.67 (Дөчин долоон сая есөн зуун нэг мянга ерэн гурван төгрөг жаран долоон мөнгө)-ийн балансын үнэтэй, хавсралтад заасан үндсэн хөрөнгийг цаашид ашиглах боломжгүй болсон тул актлах саналыг дэмжсүгэй.
  2. Холбогдох материалыг Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын дагуу бүрдүүлж, аймгийн орон нутгийн өмчийн газарт хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%