Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хаягжуулалт шинэчлэх тухай

Огноо: 2021-09-27 Дугаар:33 Нээгдсэн:1421

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр                                           Дугаар 33                                                                             Холбоо

Хаягжуулалт шинэчлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Хаягжуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ын 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын төвийн гудамжны хаягжуулалтыг шинэчлэн баталсугай.
  2. ГХГЗЗГ-ын Геодези, зураг зүйн хэлтэс, ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Геокад ХХК-тай хамтарч ажиллан сумын хаягжуулалтыг хийж, хэрэгжүүлэхийг ажлын хэсэгт даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.
  4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот тогтоолын 03 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                              ДАРГА                                   ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%