Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдааны тов тогтоох тухай

Огноо: 2021-09-27 Дугаар:32 Нээгдсэн:1453

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 09 дугаар сарын 27-ны өдөр                                           Дугаар 32                                                                             Холбоо

 

Хуралдааны тов тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 23.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/978 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI дугаар хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0900 цагт Иргэний танхимд хуралдуулсугай.
  2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Засаг даргын тамгын газрын дарга С.Сүхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянга нарт даалгасугай.

      

ДАРГА                            Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%