Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сум хөгжүүлэх сангийн зээлийн алданги тооцох хүүний хувь хэмжээ тогтоох тухай

Огноо: 2021-09-14 Дугаар:31 Нээгдсэн:1540

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр                                           Дугаар 31                                                                             Холбоо

 

    Сум хөгжүүлэх сангийн зээлийн алданги

    тооцох хүүний хувь хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сум хөгжүүлэх сангийн зээлийн алданги тооцох хүүний хувь хэмжээг жилийн 6% байхаар тогтоосугай.
  2. Хугацаа хэтэрсэн зээлдэгчдэд тогтоосон хүүний хувиар алданги тооцож, сангийн үйл ажиллагааны талаар улирал бүр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн /Б.Долгорсүрэн/-д даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%