Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тооллогын комисс байгуулах тухай

Огноо: 2021-07-30 Дугаар:02 Нээгдсэн:2433

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр                                           Дугаар 02                                                                           Холбоо

 

Тооллогын комисс  байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ээлжит бус V дугаар хуралдааны тооллогын комиссыг 3 хүний бүрэлдхүүнтэй байгуулсугай.

Ахлагч: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

Гишүүд: МАН-ын төлөөлөл

               АН-ын төлөөлөл

  1. Санал хураалтын ажлыг хуралдааны дэгэнд заасны дагуу шударгаар зохион байгуулахыг комисст даалгасугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

           

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%