Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувиарлалтанд өөрчлөлт оруулах тухай  

Огноо: 2021-07-30 Дугаар:01 Нээгдсэн:2408

 

         

                                                                     

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр                                           Дугаар 01                                                                           Холбоо

 

                                               Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувиарлалтанд өөрчлөлт оруулах тухай  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “б” дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны  05 дугаар сарын 24-ны өдрийн 86 дугаар тушаалын хавсралт журмын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2 дахь заалт, аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар захирамжийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын 2.1 дэх хэсгийн Баяр наадмын зардалд зарцуулахаар төлөвлөсөн 5,000,000 төгрөгийг сумын Онцгой комиссын нөөц бүрдүүлэх зардалд зарцуулсугай.
  2. Уг зардлыг шилжүүлэн зарцуулахыг сумын Төсвийн ерөнхийлөн захирагчид зөвшөөрсүгэй.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсөв, санхүү эдийн засаг, өмчийн харилцааны бодлогын хороонд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%