Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдааны тов өөрчлөх тухай

Огноо: 2021-07-23 Дугаар:29 Нээгдсэн:2297

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр                                           Дугаар 29                                                                           Холбоо

 

Хуралдааны тов өөрчлөх тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/93 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0900 цагт Иргэний танхимд хуралдах байсныг сумын МАН-ын бүлгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот албан бичгийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт Иргэний танхимд хуралдуулахаар хуралдааны товыг өөрчилсүгэй.  
  2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Засаг даргын тамгын газрын дарга С.Сүхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянга нарт даалгасугай.
  4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%