Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн "Алдарт уяач" цолд өргөн мэдүүлэх тухай

Огноо: 2021-07-20 Дугаар:28 Нээгдсэн:2315

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр                                           Дугаар 28                                                                           Холбоо

 

   Аймгийн “Алдарт уяач” цолд өргөн мэдүүлэх тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.8 дахь заалт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ын 2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Тус сумын Холбоо багийн иргэн Гомбосүрэн овогтой Батдэлгэрийг аймгийн “Алдарт уяач” цолны болзол хангасан тул шагнаж, урамшуулахаар дэмжсүгэй.
  2. Уг хүний материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргалд даалгасугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%