Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай

Огноо: 2021-05-25 Дугаар:21 Нээгдсэн:2128

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр                                           Дугаар 21                                                                         Холбоо

 

Үндсэн хөрөнгө олж авах  зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.а дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан хэрэгцээнд шаардлагатай байгаа 80,000 / наян мянга/ төгрөгний үнэ бүхий суурин утсыг үндсэн хөрөнгөд худалдан авж, хэмнэгдсэн зардлаас тооцож гаргахыг зөвшөөрсүгэй
  2. Хөрөнгийн хөдлөлийг зохих хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусган “Төрийн болон орон нутгийн өмчийг мэдээлжүүлэх систем”-д бүртгэхийг нягтлан бодогч /Б.Намхай/-д даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%