Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн шагналд уламжлах тухай

Огноо: 2021-03-15 Дугаар:14 Нээгдсэн:1364

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр                                           Дугаар 14                                                                         Холбоо

Төрийн шагналд уламжлах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.8, 22 дугаар зүйлийн 22.1.15, 25 дугаар зүйлийн 25.1, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ын 2.8 дахь заалтуудыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сум орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж олон жил үр бүтээлтэй ажилласан Холбоо багийн иргэн Намсрайжавын Жаргалсайханг “Алтан гадас одон”-оор шагнуулахаар уламжилсугай.
  2. Н.Жаргалсайханы материалыг Төрийн одон медалиар шагнуулах журмын дагуу бүрдүүлж, аймгийн Төрийн Захиргаа Удирдлагын Хэлтсийн Төрийн шагнал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэхийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргалд даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%