Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Алдарт эх"-ийн одонгоор шагнуулах тухай

Огноо: 2021-03-05 Дугаар:12 Нээгдсэн:1357

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр                                           Дугаар 12                                                                          Холбоо

   “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.8 дахь заалт, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Тус сумын Баяннуур багийн иргэн Отгонбаатрын Цогзолсүрэнг “Алдарт эх”-ийн I зэргийн одонгоор, Холбоо багийн иргэн Бинъяагийн Норов, Баян-Улаан багийн иргэн Жамъянжавын Бүрэнжаргал нарыг “Алдарт эх”-ийн II зэргийн одонгоор тус тус шагнаж урамшуулахаар дэмжсүгэй.
  2. Дээрх эхчүүдийн материалыг холбогдох зааврын дагуу бүрдүүлж аймгийн Төрийн Захиргаа Удирдлагын Хэлтсийн Төрийн шагнал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэхийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргалд даалгасугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%