Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хяналт тавих зөвлөл байгуулах тухай

Огноо: 2021-03-03 Дугаар:11 Нээгдсэн:1366

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр                                           Дугаар 11                                                                          Холбоо

Хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралт журмын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Зөвлөлийн дарга: Т.Хатанбаатар – ИТХ-ын дарга, Тэргүүлэгч

         Нарийн бичгийн дарга: Н.Баасансүрэн – Төсөв төрийн сангийн мэргэжилтэн

         Гишүүдэд: С.Гүнсэнжав - Баялаг бүтээгчдийн төлөөлөл

                   Б.Баянжаргал - Баяннуур багийн ИТХ-ын төлөөлөгч

       Б.Балсан - Баяндавс багийн ИТХ-ын төлөөлөгч

       Б.Бямбадорж - Холбоо багийн ИТХ-ын төлөөлөгч

       Б.Баярмаа - Баян-Улаан багийн ИТХ-ын төлөөлөгч

  1. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж дүнг иргэдэд мэдээлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж ажиллахыг зөвлөлийн дарга Т.Хатанбаатарт даалгасугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох албан тушаалтнаар биелэлтийг гаргуулан ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%