Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төсөл сонгон шалгаруулах зөвлөл байгуулах тухай

Огноо: 2021-03-03 Дугаар:10 Нээгдсэн:1345

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр                                           Дугаар 10                                                                          Холбоо

Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралт журмын 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 Зөвлөлийн дарга: М.Өнөржаргал - Сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч

             Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн - ХАА-н тасгийн жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

             Гишүүдэд: Ж.Мөнхбат - Баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл

                                С.Нарантуяа -Төрийн банкны төлөөлөл        

                                Г.Дамбийням - Хаан банкны төлөөлөл

                                О.Магсаржав - Баяннуур багийн иргэний төлөөлөл

                        П.Өлзийханд - Баян-Улаан багийн иргэний төлөөлөл 

                        Б.Отгонцэцэг - Холбоо багийн иргэний төлөөлөл

                        В.Базарлхам  - Баяндавс багийн иргэний төлөөлөл

  1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 4 дүгээр зүйлийн дагуу ажиллахыг төсөл сонгон шалгаруулах зөвлөлд даалгасугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох албан тушаалтнаар биелэлтийг гаргуулан ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%