Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын хэсэг байгуулах тухай

Огноо: 2021-01-22 Дугаар:07 Нээгдсэн:1361

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр                                           Дугаар 06                                                                           Холбоо

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 20.1.9, 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Ард иргэдийн өвөлжилтийн байдалтай танилцан, цаг үеийн мэдээлэл өгч, ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх ажил болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай судалгааг авах ажлын хэсгийг доорх бүрэлдхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч: Т.Хатанбаатар - ИТХ-ын дарга

           Дэд ахлагч: М.Өнөржаргал – Сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч

 Гишүүд: Ө.Оюун-Эрдэнэ – Баяндавс багийн эмч, Эх баригч

                 Б.Буянтогтох – Татвар хураагч

                Н.Баасансүрэн- Төсөв төрийн сангийн мэргэжилтэн

  1. Хөдөөгийн багуудаар ажиллахад шаардагдах төсвийг бензин шатахууны зардлаас тооцож гаргахыг нягтлан бодогч /Б.Намхай/-д зөвшөөрсүгэй.
  2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%