Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хамтарсан баг байгуулах тухай

Огноо: 2021-01-22 Дугаар:06 Нээгдсэн:1611

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр                                           Дугаар 06                                                                          Холбоо

  Хамтарсан баг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах сумын “Хамтарсан баг”-ийг доорх бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд:

Дарга: Сумын Засаг дарга

            Нарийн бичгийн дарга: Сумын хөгжлийн нийгмийн ажилтан

                       Гишүүдэд:   ЕБС-ийн нийгмийн ажилтан

                                           Цэцэрлэгийн эрхлэгч 

                                           Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч

                                           ХЭХАХ  мэргэжилтэн

                                           Хэсгийн төлөөлөгч

                                           Улсын бүртгэгч

                                           Холбоо багийн засаг дарга

  1. Хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг сумын Засаг даргад, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хагас бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг хамтарсан багийн нарийн бичгийн даргад тус тус үүрэг болгосугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний бодлогын хороонд даалгасугай.
  3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%