Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шагналд уламжлах тухай

Огноо: 2021-01-08 Дугаар:02 Нээгдсэн:1317

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр                                           Дугаар 02                                                                           Холбоо

Шагналд уламжлах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, 22 дугаар зүйлийн 22.1.15, 25 дугаар зүйлийн 25.1,  Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ын 2.8 дахь заалт, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймгийн аварга малчин шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Баян-Улаан багийн малчин Айлгаа овогтой Бямбадорж, Баяндавс багийн малчин Чулуужав овогтой Өлзийсүрэн, Баяннуур багийн малчин Тогтох овогтой Ганбат, Сүхбаатар овогтой Дүүрэнбилэг нарыг “Аймгийн аварга малчин өрх”-өөр шагнуулахаар уламжилсугай.
  2. Дээрх иргэдийн материалыг заавар журмын дагуу бүрдүүлж аймгийн Засаг даргад хүргүүлэхийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргалд даалгасугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%