Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Зөвлөл шинэчлэн байгуулах тухай

Огноо: 2021-03-31 Дугаар:17 Нээгдсэн:1413

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр                                                   Дугаар 17                                                              Холбоо

   Зөвлөл шинэчлэн байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 77 дугаар зүйл, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.09.27-ны өдрийн 67-р тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

  1. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга:    Т.Хатанбаатар  /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/

Гишүүд: Г.Цогт-Очир  /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/

                                        С.Цэнд-Аюуш  /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/

                                        Э.Цэндхүү /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/

                                        Б.Бямбадорж /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/

                                        Б.Баттулга /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/

                                        Л.Өнөржаргал  /Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч/

                                        Б.Намсаманд /ЭМТ-ийн их эмч/

                                        С.Бямбадорж /Соёлын төвийн эрхлэгч/

                                        А.Бямбасүрэн /Сургуулийн нийгмийн ажилтан/

Нарийн бичгийн дарга: Б.Баасансүрэн /Төсөв төрийн сангийн мэргэжилтэн/

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ыг үндэслэн үйл ажиллагаа төлөвлөж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болгосугай.
  2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Тэргүүлэгчдийн Хурлын 16 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

                        ДАРГА                                        Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%