Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай

Огноо: 2021-04-09 Дугаар:18 Нээгдсэн:1377

ЗАВХАН АЙМАГ

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр                                                   Дугаар 18                                                              Холбоо

Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36,2, 37 дугаар зүйлийн 37,3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, нам эвслүүд нь сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбарыг дор дурьдсан газруудад байршуулсугай.

  • Албан ёсны зөвшөөрөлтэй нам эвслийн сонгуулийн штабын байр
  • Нэр дэвшигчийн ухуулах байр
  • Баатруудын талбайн урд, хойд, зүүн тал
  • Төв талбайн урд, хойд, баруун тал

2. Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг нам, эвсэл нэр дэвшигчид мэдээлж хэрэгжилтийг ханган хуулийн дагуу ажиллахыг сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч В.Мөнх-Уянгад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%