Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

Огноо: 2020-12-26 Дугаар:02 Нээгдсэн:1337

ЗАВХАН АЙМГИЙН

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                                            Дугаар 02                                                             Холбоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “д”, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг сумын онцлог, бэлчээрийн даац, мал сүргийн бүтцэд үндэслэн хавсралт ёсоор баталсугай.

2.Албан татварыг тогтоосон хувиар ноогдуулж, сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Татвар хураагч /Б.Буянтогтох/-д даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргал, Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын хороонд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Т.ХАТАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%