Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САНТМАРГАЗ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-03-20

Сантмаргаз сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргын өрөөнд хуралдлаа. Хуралд тус зөвлөлийн дарга сумын ИТХ-ын дарга Т.Хатанбаатар, дэд дарга сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, цагдаагийн ахмад Б.Булгантамир, зөвлөлийн гишүүд цагдаагийн ахлах ахлагч Пүрэвтэгш, ЗДТГ-ын дарга С.Сүхбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Өнөржаргал, Холбоо багийн Засаг дарга Г.Цэрэнлхагва, Баяннуур багийн Засаг дарга Н.Баярсайхан, Соёлын төвийн эрхлэгч С.Бямбадорж, сургуулийн захирал Р.Анхтуяа, ЭМТ-ийн эрхлэгч Ц.Отгонцэцэг, цэцэрлэгийн багш Ц.Намжилдулам, ЗДТГ-ын нийгмийн ажилтан Д.Ганцэцэг, сургуулийн нийгмийн ажилтан А.Бямбасүрэн, МЭ-ийн тархвар зүйч эмч А.Чойдорж нарын хүмүүс хүрэлцэн ирснээр хурлын ирц 84,9 %-тай байв. Энэ удаагийн хурлаар сумын ГХУСАЗСЗ-ийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%