Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын ээлжит бус VI дугаар хуралдаан боллоо.

2021-10-11

Сумын ИТХ-ын ээлжит бус VI дугаар хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12:40 цагт Иргэний танхимд боллоо.

Хуралдаанд нийт 9 төлөөлөгч оролцож, ээлжит бус VI дугаар хуралдаан 60%-ийн ирцтэй хуралдлаа.

Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Т.Хатанбаатар нээж үг хэлснээр  эхлэв.

Ээлжит бус VI дугаар хуралдааны хэлэлцэх асуудал:

Хэлэлцэх асуудал:

Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай                                                                                                                                                                           

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 77,7%-ийн санал авсан Балдан овогтой Эрдэнэбаатарыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтож, тогтоолын төслийг батлав.  

Хэлэлцэх асуудал дууссан тул 14:05 цагт хуралдааныг ИТХ-ын дарга Т.Хатанбаатар хааж, үг хэлснээр сумын ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%