Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын ээлжит бус V дугаар хуралдаан боллоо.

2021-07-30

Сумын ИТХ-ын ээлжит бус V дугаар хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 цагт Иргэний танхимд боллоо.

Хуралдаанд нийт 15 төлөөлөгч оролцож, ээлжит бус V дугаар хуралдаан 100%-ийн ирцтэй хуралдлаа.

Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Т.Хатанбаатар нээж үг хэлснээр  эхлэв.

Ээлжит бус V дугаар хуралдааны хэлэлцэх асуудал:

  1. Хэлэлцэх асуудал:

    1. Үйлчилгээний зориулалттай газар иргэнд эзэмшүүлэх тухай
    2. ОНХС-ийн 2021 оны хагас жилийн гүйцэтгэл, ОНХС-ийн хувиарлалтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
    3. Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай 

1. Үйлчилгээний зориулалттай газар иргэнд эзэмшүүлэх тухай асуудлыг Газрын даамал Д.Баярхүү танилцууллаа. 2 иргэнд үйлчилгээний зориулалтаар 500м2 газрыг эзмшүүлэхээр шийдвэрлэлээ. 

2. ОНХС-ийн 2021 оны хагас жилийн гүйцэтгэл, ОНХС-ийн хувиарлалтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Санхүү албаны дарга Ц.Дашдаваа  танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын 2.1 дэх хэсгийн Баяр наадмын зардалд зарцуулахаар төлөвлөсөн 5,000,000 төгрөгийг сумын Онцгой комиссын нөөц бүрдүүлэх зардалд зарцуулахаар шийдвэрлэлээ. 

3. Төлөөлөгчдийн олонхын буюу 60%-ийн санал авсан Гунгааням овогтой Цогт-Очирыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтож, тогтоолын төслийг батлав.  

Хэлэлцэх асуудал дууссан тул 14:28 цагт хуралдааныг ИТХ-ын дарга Т.Хатанбаатар хааж, үг хэлснээр сумын ИТХ-ын ээлжит бус V хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%