Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын эрхэм зорилго

2021-04-26

 

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

            Монгол улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж сумын эдийн засаг, нийгмийн асуудлуудыг иргэдийн идэвхи оролцоонд түшиглэн, нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж иргэд, төрийн ба төрийн бус байгууллага хувийн хэвшил аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах явдал юм.

АЛСЫН ХАРАА

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, тэргүүлэгч, төлөөлөгч бүр ажлаараа тэргүүний үлгэр жишээч байж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлснээр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа цаг ямагт өөрчлөн шинэчилж, удирдлагын манлайллаар тэргүүлнэ.

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

Сантмаргаз сумын ИТХ нь дараах зарчмуудыг баримтлан ажиллана. Үүнд:

  1. Шударга ёсны зарчим
  2. Хууль дээдлэх зарчим
  3. Нээлттэй, ил тод байх зарчим
  4. Бие даасан байх зарчим
  5. Хамтын зарчим
  6. Хариуцлагатай байх зарчим

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%