Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ЗААН ӨЛЗИЙН ГАРАМДАГВА

2021-04-25

МОНГОЛ УЛСЫН ЗААН ӨЛЗИЙН ГАРАМДАГВА

  • 1914 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн
  • 1940 оны улсын баяр наадамд 512 бөх барилдахад 5 давж улсын начин цол хүртэж Даян аварга Н.Жамъянд өвдөг шороодсон
  • 1946 оны улсын баяр наадамд 1024 бөх барилдахад гуравт Сэлэнгийн Цэндийг, дөрөвт Увсын Чойжилсүрэнг, тавд улсын начин Пүрэвдоржийг, зургаад улсын начин “Байшинт”-ын Банзрагчийг, долоод Цэргийн яамны Нанжааг хаян “Улам нэмэх, үнэн хүчин заан” цол чимэг авсан
  • 1947 оны улсын баяр наадамд тав давж, зургаагийн даваанд улсын начин Ж.Авхиад унасан.
  • 1948 оны улсын баяр наадамд улсын арслан “Аат” хэмээх Д.Лувсанжамц арслангаар тав давж улсын арслан Ө.Чүлтэмсүрэнд унасан
  • 1953 оны улсын баяр наадамд тавд Дотоод яамны Д.Дармааг, зургаад улсын аварга Ж.Цэвээнравданг давж, долоод дархан аварга Б.Түвдэндоржид унасан
  • 1954 оны улсын баяр наадамд 40 настай зодоглон тавд Хөвсгөлийн Ц.Дамдиндоржийг, зургаад улсын начин Бандийг давж “Уран барилдагат” чимэг авсан

       Улсын заан Ө.Гарамдагва нь улсын арслан М.Лхагва, Ш.Санжсүрэн нарын дараах үеийн сайн бөхчүүдийн нэг билээ. Дунд зэргийн нуруутай, бяр ихтэй, түргэн шаламгай барилддаг, бариа зөрүүн дээрээс суйлах, хав дөрвөлжин барьцнаас хий хавсарч эргэж цохиод буцаах маягаар зайлах, дэгээ ороох зэрэг дархан мэхүүдтэй бөх байжээ.

“Идэр хүчит, улам нэмэх, үнэн хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, уран барилдалгат улсын заан” Өлзийн Гарамдагва нь Монгол бөхийн түүхэнд “Цэргийн яамны” гэж алдаршсан ардын хувьсгалаас хойш төрсөн Монгол улсын 88 дахь улсын заан цолтон юм.  

/Д.Санжаасүрэн “Наян бөхийн намтар” номноос/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%