Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЛХАМСҮРЭНГИЙН ГАРАМЖИЛ

2021-04-23

МОНГОЛ УЛСЫН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЛХАМСҮРЭНГИЙН ГАРАМЖИЛ

1948 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн.

1961 онд 7 жилийн сургууль

1961-1964 онд Улаанбаатар хотод Багшийн сургууль, 1971-1976 онд ЗХУ-д Дотоод явдлын яамны дээд сургууль, 1983 онд тус сургуулийн академийн тусгай факультет, 1986-1988 онд мѳн сургуулийн академийн удирдлагын факультетэд суралцаж тѳгссөн.

1964-1968 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуульд багш, 1967-1971 онд Улаанбаатар хотын Тѳв гал командад гал сѳнѳѳгч, туслах байцаагч, жинхэнэ байцаагч, 1976-1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуульд нууц гүйцэтгэх ажлын багш, 1977-1981 онд мѳн сургуульд тэнхимийн эрхлэгч, 1981-1983 онд Дорнод аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах газрын орлогч бѳгѳѳд Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1983-1986 онд Багануур дүргийн Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1988-1996 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын орлогч, нийслэл хотын цагдаагийн хүрээний захирагч, хэв журмын албаны дарга, 1996-2004 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын дарга, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерѳнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерѳнхий газрын дэд дарга, тогтоол гүйцэтгэх газрын дарга 2004 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерѳнхий газрын даргын зѳвлѳхѳѳр тус тус ажиллаж байсан.

1996 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртсэн.

 

БИ ТАЙЖ ЯЗГУУРТАЙ ХУВАРГА ГАРАЛТАЙ

Манайхан тайж язгууртай, хувраг гаралтай улс, шандас Аюурзанын хүү ханан Дорлиг, Дорлигийн хүү өндөр Лхамсүрэн, Лхамсүрэнгийн хүү Гарамжил. Угсаа овог “Шандангийнхан” буюу шандсан Аюурзаныхан бүлгээ. “Ханан” Дорлиг сүрлэг том биетэй, бурханы номд боловсорсон уншлага сайтай, гөрөөчин хүмүүн байлаа. Бидний удмын нэг онцлог бол улааныг үзэж урваж, шарыг үзэж шарван гуйвж дайвдаггүй цэгц шулуун зантай, мугуйдлан зөрүүдэлдэггүй аливааг ая эвээр шийддэг чанар бүлгээ хэмээн Л.Гарамжил хуучиллаа.

            Лхамсүрэнгийн Гарамжил. Энэ нэрийг Монгол даяараа мэднэ. Цагдаагийн генерал гэхээр хот хөдөөгүй андахгүй ба хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, гэмт хэрэгтэн, урлаг соёлынхон бол бүр сайн танина. Түүнийг магтана, матна, тэглээ гээд түүнд өшөрхих нь үгүй. Тэр Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг Зүүн Чавганц уулын шилийн өтөгт мэндэлсэн, эхээс ахан дүүс наймуулаа. Эцэг Лхамсүрэн хүний бага эмч, Улиастай хотноо ажиллаж байгаад насан эцэслэсэн. Эх Сүрэн-Очирын Бормагнай эр нөхрөөсөө эрт бэлэвсэн хоцорч, зовлонг сөрж, жаргалыг умартан хүүхдүүдээ өсгөж, эрдэм номын замд оруулсан, сэтгэлийн хат суусан эрийн шандастай эмэгтэй билээ. Л.Гарамжил 6 настайдаа сургуульд орж , 4-р анги төгсөөд насаа хоёроор нэмж Улаанбаатар хотын багшийн сургуулийг дүүргээд өөрийн сумандаа 4 жил багшлаад 1967 онд цэрэгт татагдан нийслэлд ирж, цэргийн тусгай бэлтгэл хийн, галын албаны бага байцаагч, ахлах байцаагч болж, 1971 онд дэслэгч цолтой ЗХУ-ын Дотоод яамны дээд сургуульд явжээ. Москва хотноо 5 жил суралцан төгсөж Цэргийн тусгай дунд сургуульд гүйцэтгэх багшаар иржээ. 1981 оноос Дорнод аймагт НАХГ-ын орлогч, 1983 онд Багануурын Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1986-1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийн дээд курст суралцаж төгсөөд, Хотын цагдаагийн газрын орлогч, 1991 оноос хэв журмын хэлтсийн дарга, Нийслэл хүрээ /гарнизон/-ны дарга буюу олны шоглодгоор “чөтгөрийн суудал”-д сууж байгаад, 1996 онд хорих байгууллагуудын удирдах газрын даргаар томилогджээ.

            Энэхүү ‘”Чөтгөрийн суудал” хэмээхүйн учир нь ажлын ачаалал ихтэй, болохгүй юмтай байнга зууралддаг хэл амтай ажил бас очсон хүмүүн уддаггүйтэй холбоотой байна. Нэрт эрдэмтэн Б.Ринчен гуайн  тухай шог ярианд тэр унадаг дугуйгаа алдаад “Пээ, мэдсэн бол дээр нь тарган хонины сүүл уячихдаг байж, Рэнцэнхорлоогийн эрх жаалууд аваа биз” гэдгийн хурандаа Рэнцэнхорлоогийн албыг залгамжлан авсан хүмүүн бол Гарамжил мөн болой.

/Ц.Сайннямбуу "Овоонд нэмсэн чулуу" номноос/    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%