Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ХОШУУЧ ГЕНЕРАЛ РАГЧААГИЙН ОСОР

2021-04-23

МОНГОЛ УЛСЫН ХОШУУЧ ГЕНЕРАЛ РАГЧААГИЙН ОСОР

  • 1909 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн
  • 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор генерал цол хүртсэн.

 

МОНГОЛЫН АНХНЫ АРВАН НЭГЭН ГЕНЕРАЛЫН НЭГЭН

    Манай өвгөн амьд сэрүүндээ хөгшин нь Монголын анхны 11 генералын нэг нь шүү дээ. Би Завхан аймгийн Сантмаргаз сумын хүн. Өвөг эцэг Бүд Ургамал сумын харьяат. Эцгийн тал урд голынх, ээжийн тал Баяннуурын Барга гэдэгсэн. Хөдөө өсөж бойжоод, 1932 онд цэрэгт татагдан ирсэн. Хүргэн ах Санжаажамц уйгаржин бичиг заасны ач буянаар жагсаалын байлдагчаас генерал хүртэл цэргийн цол хүртсэн хэмээн хуучилдагсан гэж эдүгээ 91 сүүдэр зооглосон настан буурай  Жамбын Лхамжав өгүүллээ. Намайг багад Осор генерал гэдэг ов тов цоохор хүмүүн сум нэгдлийн даргаар хотоос ирсэн юмдаг. Нутийнхан Ооёо генерал гэж  гуайлах ба ямар ч яарч тэвдсэн үед түүнд бараалхахад нэг сайхан тайвшруулаад гаргадаг их ухаалаг дарга гэж ярилцахыг олонтоо сонсож билээ. Хожим нь түүнийг хот буцсаны дараа манай хөдөөнийхөн юмны учир мэдэх биш, Ю.Цэдэнбал дарга хотод биеэр хүлээн авч баяр хүргэсэн гэнээ, хөөрхий мундаг хүн байжээ хэмээн ярилцаж байлаа. Монгол улсад нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөх үеэр үнэхээр Ю.Цэдэнбал дарга  түүнийг дуудаж уулзаж, та аль дуртай нэгдэлдээ очиж  ажиллан зүгшрүүлж өгнө үү. Таныг ирэх гэсэн үед чинь татаж аваад, албан ажил өгнө гэхээр төрсөн нутагтаа зориг шулуудан явжээ. Тэднийх зургаан хүүхэдтэй, татлаа түтлээ ихтэй тул эхнэр нь хоцорчээ. Ингэж Монгол улсын нэгэн ууган генерал хөдөө ажиллах болжээ.

/Ц.Сайннямбуу "Нутгаа санахын цагт" номноос/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%