Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ПААНУУГИЙН ДАМДИНЖАВ

2021-04-23

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ПААНУУГИЙН ДАМДИНЖАВ

1951 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн.

1959-1966 онд Цэцэн-Уул сумын 8 жилийн дунд сургууль, 1966-1970 онд Улаанбаатар хотод Багшийн сургуулийн хөгжмийн сургуулийг төгссөн.

1974-1979 онд Украйн улсын Киев хотын Соёл урлагийн дээд сургууль

1970-1972 онд Сантмаргаз сумын сургуульд хөгжмийн багш

1979-1986 онд Говь-Алта аймгийн Алтай чуулгад найрал дууны багш

1986-1989 онд Дархан хотын Залуучууд театрын найрал дууны багш, 1989-2002 он хүртэл ТЗДБЧ-ийн захирал, уран сайхны удирдагч, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн хүрээлэнгийн захирал, Залуучууд театрын даргаар ажилласан.

2001-2005 он хүртэл Улаанбаатар хотод УАДБЧ-ын даргаар ажиллаж байсан.

2000 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

 

БОЛОР ДУСАЛ

Паануугийн Дамдинжав нь 1951 онд Сантмаргаз сумын нутаг Гозгор цахир хэмээх газар төрсөн, ах дүүс олуулаа хүмүүн. Тэр Улаанбаатар хотын Багшийн сургуулийн Соёлын анги, Украйн улсын нийслэл Киев хотын А.Е. Корнейчукийн нэрэмжит Соёлын дээд сургууль дүүргэсэн, хөгжийн зохиолч, нутагтаа сургуулийн багш, Говт-Алтай аймгийн АДБ-ийн Алтай чуулга, Дархан хотын “Залуучууд” театрын найрал дууны багшаар ажиллаж байгаад УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын ерөнхий захирлаар шилжин иржээ.

            Тэр уран бүтээлээ 1970 онд зохиолч Даг.Жамъянгийн “Шөнийн болзоонд” дуугаар эхэлснээс хойш “Сансрын нисгэгчийн гэргийн дуу”, “Нарны шувуу”, “Учралын цэнхэр Алтай” зэрэг дөч шахам дуу, “Сутай”, “Миний нутгийн үзэсгэлэн” зэрэг 10 гаруй хөгжмийн гоцлол, “Болор дусал” телевизийн уран сайхны киноны хөгжим бичжээ. Төр мөн олон хөгжмийн цомнол, найрал дууны бүтээл туурвисан нэртэй хөгжмийн зохиолч юм. П.Дамдинжав уянга хөгжмийн эгшгээ өргөж, нутаг усандаа сэтгэл тавин явдаг нэгэн билээ. Тэр хөгжмийн их авьяас билигтэйн сацуу сайн зохион байгуулагч, удирдах ажилтан бүлгээ.

            Монголын хөгжмийн санд өөрийн гэх “Болор дусал”-аа нэмэрлэж яваа анд нөхрийн маань уран бүтээлийн онгод хийморь дэлгэрч явах болтугай.  

/Ц.Сайннямбуу "Овоонд нэмсэн чулуу" номноос/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%