Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЧҮЛТЭМИЙН АЛТАНӨЛЗИЙ

2021-04-22

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЧҮЛТЭМИЙН АЛТАНӨЛЗИЙ

1950 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн.

1966 онд Улаанбаатар хотын 17-р сургуулийг төгссөн.

1973 оноос УДЭТ-т жүжигчинээр ажиллаж эхэлсэн.

2002 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол

ӨНӨР БҮЛИЙН ГАЖИР ГАРМАА

            Чүлтэмийн Алтан-Өлзий 1950 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн. 1966 онд Улаанбаатар хотын 17-р сургуулийг төгсөөд, Үндэсний жүжгийн академик театрт 30 гаруй жил ажилласан. Тайз дэлгэцнээ хорь гаруй кино, зуу орчим жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж орчуулгын найман кинонд дуу оруулсан. 

-Өнөр бүл кино л таныг олны танил болгосон байх. Тэгэхээр Гармаагийн дүрд та хамгийн хайртай биз?

Ч.А: Үгүй чиш, яагаад ч юм энэ дүр таалагдаггүй юм. Хүний бодол санаанд захирагдан хийсэн юм нэг л худлаа байдаг шүү дээ. Хожим ингээд харж байхад нэг л бишээ. Тэгээд ч энэ дүр надад их гай болсон. (инээв) Хүүхдүүд гудамжинд Гармаа гэж орилолдоод, хүүхэн ч эргүүлж болохгүй шүү.

- Тэгвэл бүтээсэн дүрүүдээс чинь аль нь илүү таалагддаг вэ?

Ч.А: “Халуун гар” жүжгийн Баасан.

- Тэр чинь их бэртэгчин мугуйд хүний дүр байхаа?

Ч.А:  Харин тийм. Би өөрөө тиймэрхүү хүн юм уу даа (инээв)

- Ингэхэд та яаж яваад жүжигчин болчихсон хүн бэ?

Ч.А: Зохиолч Ч.Ванган бид хоёр ах дүүсийн хүүхдүүд юмаа. Намайг 10 дугаар анги төгсдөг жил Ванган ах “Чамайг ухаарч ойлгох газар оруулья. Тэнд ажиллаж чадахгүй бол Лхагвасүрэн жанжинд тушаана шүү. Гурван жил цэрэгт тоосго үүрээрэй” гэж хэлээд театрт тайз засагчаар оруулсан юм. Ажилд орсон өдрийнхөө орой л “Далан худалч” жүжгийн тайзын засалцсан. Миний багш урлагийн гавьяат зүтгэлтэн /тайзны машинист/ гэж хүн бий. Гурван жил ийнхүү театрын хар бор ажилд зүтгэж яваад 1969 онд цэрэгт мордохдоо жүжигчин болно гээд шийдчихсэн байсан. Ай хөөрхий, энэ театр уу. Хэрийн хүнийг уруу татчихаж чадах газар шүү. Намайг өөрөө л хүмүүжүүлж авсан газар даа.

- Цэргээс ирээд...?

Ч.А: Санамсаргүй тохиолдлоор шалгалт өгч тэнцээд дагалдан жүжигчин болсон. Чи бод доо зургаан жил дагалдав. Театрын түүхэнд байхгүй хугацаа.

-Яагаад тэгж удсан бэ?

Ч.А: Өө тэр үед чинь театр гэдэг чинь жинхэнэ театр байсан юм. Жүжигчин гэдэгш үгийг хэлэхдээ би даргыгаа харсан юм шиг айдаг байлаа шүү. Тэр үед таван жилд нэг удаа мэргэжлийн комисс ирж жүжигчдийг жинхэлдэг байсан юм. Намайг ороход тэр комисс нь дөнгөж шалгаад буцсан үе таарч. Дөрвөн жилийн дараа шалгуулах гэтэл нэг найзтайгаа гар зөрүүлснээс болоод хасагдсан юм. Ингэж хөглөсөөр явсаар л....

/Ц.Сайннямбуу "Овоонд нэмсэн чулуу"  номноос/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%