Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сантмаргаз сумын түүхэн товчоон

2021-04-15

                                                                             СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА:

2021.04.15                                                                                                                                                                                           Холбоо

Сумын түүх, үүсэл хөгжил Завхан аймгийн Сантмаргаз сум нь Эрт цагийн Засагтхан аймгийн Цэцэн-Сартуулын хошууны  анхны сумдын нэг бөгөөд Чингис хааны удмын Батмөнх даян хааны отгонхүү Гэрсэнгийн угсааны Норов тайж 1756 оноос эхлэн захирч байсан түүхтэй. Ингээд ардын хувьсгалын дараа 1924 онд Хантайшир уулын аймгийн Сантмаргаз сум  хэмээн нэрлэж  Бадрах, Холбоо, Ширээ, Тэгш гэсэн 4 багтай  сумын баруун хил болох “ Талингарын хаяа” гэдэг газар 3385 өрх, 16925 хүн амтай, 99.0 мянган толгой малтай, 1200 км квадрат нутагтай байгуулагдсан. Одоо Холбоо, Баяннуур, Баян-Улаан, Баяндавс гэсэн 4 багтай 426 өрх, 1538 хүн амтай, 242.1 км квадрат нутагтай, Завхан аймгийн баруун хойд хэсэг оршдог. Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 229-360   км зайд байрладаг. Зүүн талаараа Сонгино, Цэцэн-Уул, урд талаара Завханмандал сум,  баруун талаараа Ургамал сум, хойд талаараа  Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумуудтай  тус тус хиллэдэг.

Нутаг дэвсгэр 239183 га. Сумын төв холбоо нь 48036 өргөрөг, 95025 уртрагт 1577м өндөрт  Холбоо нуурын захад   оршино. Хангайн нурууны баруун хойд хэсгийн тэгш өндөрлөгийн говийн уулсуудын төгсгөл болох Их Маргаз, бага Маргаз, Сэрвэн, Сүвнэ Улаан  Сурагт, Шивээт, Баян-Улаан, Жаргалантын уулс,

Бор хярын элсэн их манхан нуруу, Галуутайн гол, Мухар хүнгийн гол, Баяннуур, Холбоо нуур, Уулсын хоорондох уужим хөндий бүхий хангай говийн хоорондох завсрын алтан шаргал элс, цэнгэг уст гол, элсэн дундуур нуур алаглан байдаг говирхог нутаг юм.

СУМЫН БАХАРХАЛ:

Монголын шаргал элс, молцог бутад харгана, Холбоо давс, цайдмын чанарлаг хужир, “Алтан дэвтээр давсны арвин их нөөцтэй. Мөн цэнгэг утс Баяннуур Алтайн сугас загасны их нөөцтэй. Алдар цуутнууд олонтой.

Ардын хувьсгалын партизан: Б.Мягмарсүрэн, О.Цэдэндамба

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн: Ц.Зундуй, Ч.Лодой

Ардын их хурлын депутатууд:

  • Гүнжилмаа-Улсын бага хурлын гишүүн:
  • Ө.Гүнрэгмаа
  • А.Цэдэн-Иш-Хөдөлмөрийн баатар, Нэгдлийн дарга
  • Б.Доржсамбуу -Хөдөлмөрийн баатар
  • Д.Баатархүү - Аймгийн намын хорооны дарга:
  • С.Галсандагва -Гавьяат малчин:
  • С.Хандсүрэн -Хөдөлмөрийн баатар саальчин:
  • М.Ганболд-Хөдөлмөрийн баатар хоньчин:

МУ-ын Хөдөлмөрийн баатрууд:

  • А.Цэдэн-Иш-Нэгдлийн дарга
  • А.Арьхад –Хоньчин
  • М.Ганболд-хоньчин
  • Б.Доржсамбуу-Нэгдлийн дарга
  • С.Хандсүрэн-Саальчин

Төрийн соёрхолтонгууд:

  • О.Рагчаа-Инженер
  • Б.Норовсамбуу-Уран нугараач, жүжигчин

Төрийн соёрхолт, ардын жүжигчид:

  • Б.Норовсамбуу-Циркийн жүжигчин
  • Б.Үйлст-Ардын эмч
  • Гавьяат зүтгэлтэн
  • М.Норсонжав-Хөгжмийн зохиолч
  • Б.Норолхоо-Уран хатгамалчин
  • Я.Яндаг-Эдийн засагч
  • М.Санждорж- Түүхийн шинжлэх ухааны
  • А.Барны-аж үйлдвэрийн
  • С.Галсандагва-Малчин
  • Л.Аюуш-Багш
  • Л.Тогтохбаяр-Барилгачин
  • Х.Лхүнрэв-Барилгачин
  • Б.Сэрвүүд-Багш
  • Д.Мияадорж-Малын эмч
  • Х.Үнэнхүү-Дуучин
  • П.Дамдинжав-Хөгжмийн зохиолч
  • Ч.Алтан-Өлзий-жүжигчин

МУ-ын Генералууд:

  • Р.Осор-Хошууч Генерал
  • Л.Гарамжил- Хошууч Генерал

МУ-ын цолтой бөхчүүд, уяачид:

  • Ш.Санжсүрэн-Улсын арслан
  • Ө.Гарамдагва-Улсын арслан
  • Ш.Халиунбат-Улсын шандас
  • Б.Баасанжав-Улсын манлай уяач
  • Я.Дорж- Самбо жудо бөхийн ОУХМ, Самбо бөхийн Монгол улсын 4 удаагийн аварга, Жудо бөхийн улсын 6 удаагийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт
  • Нувааны Нацаг- Даншгийн заан

Аймгийн цолтой бөхчүүд:

  • Д.Мягмаржав- Аймгийн хурц арслан
  • Б.Рашжил- Аймгийн арслан
  • Д.Дагвадорж-Аймгийн арслан
  • Н.Эрдэнэтулга- Аймгийн арслан
  • Р.Таадайхүү-Аймгийн арслан
  • Б.Баасанжав-Аймгийн заан
  • Б.Тогноон-Аймгийн заан
  • Я.Дорж-Аймгийн заан
  • Ш.Мөнхтөр-Аймгийн заан
  • Т.Вандансамбуу-Аймгийн начин
  • Ж.Жадамба-Аймгийн начин
  • П.Гагаа-Цэргийн заан
  • Д.Отгонбаатар-Аймгийн начин
  • Г.Гантулга-Аймгийн начин
  • Г.Батдорж-Аймгийн начин
  • Д.Гарамдагва-Аймгийн начин нарын улс аймгийн алдар цолтой олон арван хүмүүс төрөн гарсны дээр МУ-ын сайн малчин 12, МУ-ын аварга малчин 9, эрдэмтэн доктор 6, Спортын мастер 10, Ахмад дайчин 24, Аймгийн аварга малчин 30 гаруй төрж, Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч Сантмаргаз сумаараа овоглож явдаг билээ.

Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошууны анхны сум Сантмаргаз сумыг 1924 оноос хойш сумын дарга, АДХГЗ-ын дарга, сумын Засаг даргаар доорх нэр бүхий хүмүүс ажиллаж байсан түүхтэй.

 Сумын дарга нар:

  • Т.Цэнджав-1924 он
  • Э.Баатар-1925 он
  • Г.Эрдэнэ-1926-1928 он
  • С.Батжаргал 1928-1930 он
  • Ц.Бадамцоо: 1931 /анхны эмэгтэй сумын дарга /
  • С.Содномбал: 1932 он
  • Х.Мижид 1933-1934 он
  • Б.Осор- 1935-1937 он
  • Ц.Зундуй: 1937-1938 он
  • З.Ганжуур: 1939-1940 он
  • Б.Идэр: 1940-1942 он
  • Ц.Даржаа 1943-1944 он
  • М.Цагаанхүү: 1944-1948 он
  • Т.Минжүүр: 1948-1949 он

Сумын АДХГЗ-ын дарга нар:

  • Ц.Зундуй: 1949-1952 он
  • Д.Жигжидсүрэн: 1953-1954 он
  • М.Цагаанхүү 1954-1955 он
  • С.Даваасамбуу: 1955-1956 он
  • А.Цэдэн-Иш: 1956-1959 он
  • Р.Осор: 1960-1962 он
  • Ж.Балжав: 1963-1964 он
  • Б.Гаравдорж 1965-1966 он
  • А.Цэдэн-Иш: 1967-1975 он
  • Ц.Дамдинбазар 1976-1981 он
  • Ц.Түдэв: 1982-1990 он
  • Д.Дэнэбалдан: 1990-1992 он

Ардчилалын үйл явц өрнөж, нэгдэл аж ахуй тарж, 1990 оноос эхлэн сумын АДХГЗахиргаа аж ахуйн ажлаас салж, жинхэнэ бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж эхэлсэн. 1992 оноос шинэ үндсэн хууль батлагдаж, ЗЗНДНТУТ хуулийн дагуу сумын Засаг дарга, түүний тамгын газар 1992.10.29-ны өдрийн аймгийн Засаг даргын 01 захирамжаар байгуулагдаж байсан.

 Сумын Засаг дарга нар:

  • Д.Дэнэбалдан: 1992-1996 он
  • Б.Нямдорж: 1996-2000 он
  • Д.Дэнэбалдан: 2000-2004 он
  • Б.Нямдорж: 2004-2008 он
  • Ц.Энх-Амгалан: 2008-2016 он
  • А.Жанцанбазар: 2016-2018 он
  • М.Өнөржаргал 2018 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Сумын ИТХ-ын дарга нар:

  • В.Дагвадорж 1992-1994 он
  • Д.Каршин 1994-1996 он
  • С.Багаажав 1996-2000 он
  • Д.Мягмаржав 2000-2004 он
  • А.Чойдорж 2004-2007 он
  • Ц.Энх-Амгалан 2007-2008 он
  • А.Даваадорж 2008-2016 он
  • Б.Батаа 2016-2020 он
  • Т.Хатанбаатар 2020 оноос одоог хүртэл сонгогдон ажиллаж байна.

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ:

  •  Байгаль  цаг уур, ургамал,  амьтны аймгийн  тухай

Сантмаргаз сум нь их нууруудын хотгорын бүсэд багтдаг. Цайвар хүрэн, бор хөрстэй. Говь хээрийн ургамал болох хялгана, шаваг, ямаан харгана, үхэр харгана, бургас, ээрэм шарилж, зээргэнэ, зулттаргана, зэгс, хамхуул, хамхаг, бударгана, туулайн тагнай, таана, хөмөл ургахаас гадна эмийн чанартай нохойн хошуу, долоогоно, яргуй, ганга, хунчир,сонгино, гогод, суль, сульхир, үхэр халгай, дэгд, таван салаа зэрэг ургамал ургадаг. 

Янгир ямаа, үнэг, хярс, чоно, манууль, шилүүс, өмхий хүрэн, бор туулай, тарвага зэрэг ан амьтан цөөн тоогоор байдаг. Баяннуурын усанд нохой сугас, алтан сугасын  төрлийн загастай. Хөдөө хээрийн уул тал орчмоор бүргэд, тас, ёл,шонхор, шар шувуу, хэрээ, улаан хушуут, хөх бух, цахируул, ногтруу, ятуу, сойр, шаазгай, болжмор байхаас гадна гол нуурын сав газраар  хун, нугас, галуу, ангир, дэглий, цахлай, тогоруу, орилоо цагаан, хар галуу,  зэрэг усны шувууд олноор цуглардаг.

Сантмаргаз сумын ажиглалтын цаг уурын харуул нь 1963.07.23-нд анх байгуулагдсан.  Говь хээрийн бүсэд харьяалагддаг. Элсэн хөрстэй, хужир шүү элбэгтэй.     Хур тундасны жилийн температур 116.1мм, агаарын температурын хувьд жилдээ -2.2 градус байдаг. 

Өвөлдөө  - 36.5 градус хүйтэн, зундаа +35.9 градус дулаан эрс тэс уур амьсгалтай нутаг юм.

  • Цаг уурын нөхцөл

Халуун дулаан хур бороо багатай зунтай, хахир хүйтэн эрс тэс уур амьсгалтай өвөлтэй

1-р сарын дундуур 350с дээш хүйтэрч

7-р сарын дундуур 300с дээш халдаг, жилийн дундаж салхины хурд 6-12м/с

Хамгийн их салхины хурд 24м/с, жилийн хур тундасны нийлбэр 116.1мм

  • Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 239.183га

Зориулалт

Хэмжих нэгж /га/

Нийт талбайд эзлэх хувь

ХАА-н газар

231.267.2

96.6

Усан сан бүхий газар

7353

3.07

Тусгай хэрэгцээний газар

4

0.17

Тосгон суурин газар

329.07

0.13

Дэд бүтцийн газар

24.29

1.01

 

  • Цахилгаан хангамж:

Сум нь 2009 оны 10 дугаар сард Галуутайн Усан цахилгаан станцад холбогдож, 2014 онд Алтай Улиастай эрчим хүчний системд холбогдож, 15квольт-ын шугамтай. 250 квт-ын трансформатертай. 04-220 хүчин чадалтай.  АТП 1,2 дугаар дэд станц ажиллаж байна.

  • Орон сууцны хангамж:

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, суманд орон сууцтай өрх 87 бусад нь гэрт амьдарч байна. 2019 оноос бүх албан газрууд, 8 аж ахуй нэгж, 9 айл өрх нийтийн халаалтанд холбогдсон.

  • Нийтийн үйлчилгээний барилга байгууламж

Сургууль

Хүүхэд

320

1

Сургуулийн дотуур байр

ор

80

2

Цэцэрлэг

хүүхэд

100

3

Эмнэлэг/хэвтэж эмчлүүлэх/

ор

6

4

Спорт зал

тоо

1

5

Биеийн тамирын талбай

1600м2

1

6

Соёлын төв

тоо

1

7

Номын сан

суудал

20

8

Банк

тоо

2

9

Халуун ус

шүршүүр

1

 

  • Хүн ам зүйн хувьд

Засаг захиргааны анхан шатны нэгж болох

  • 4 багтай,
  • 408 өрхтэй
  • 1566 хүн амтай
  • малчин өрх 252
  • мал бүхий өрх 147
  • малгүй өрх 10
  • 0-10 хүртлэх насны хүүхдийн тоо 173
  • 18-35 насны залуучууд 479
  • Хөдөлмөрийн насны 847
  • өндөр настан 117
  • эмзэг бүлгийн өрхийн тоо 37 иргэдийн тоо 266
  • малын тоо 142566
  • Нэг өрхөд хонин толгойд шилжүүлснээр 616 толгой мал
  • Нэг хүнд 99 толгой мал тус тус ноогдож байна.

ЭДИЙН ЗАСАГ

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ

Орон нутгийн төсвийн нийт орлого нь 2 тэрбум 128.4 сая төгрөг бөгөөд улсын төсөвт төлвлөсөн төсвийн шилжүүлэг 1 тэр бум 72.8 сая төгрөг, татварын орлого 55.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ

Сумын хэмжээнд нийт 32 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллаагаа явуулж, улсын төсвийн орлогод  2.10 сая төгрөгийг, цалин хөлсний орлогод аймгийн төсөвт 84.4 сая төгрөгийг тус тус төвлөрүүлж татварын орлогыг бүрдүүлж ажиллаж байна.  

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Сумын хэмжээнд 2020  онд 155.721 толгой малтайгаас 781 тэмээ,  10817 адуу, 6864 үхэр, 72617 хонь, 64642 ямаа байна.

ГАЗАР ТАРИАЛАН

Сумын хэмжээнд нийт 18 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 11.1 хувьд нь төмс, хүнсний ногоо 5.6 хувьд нь малын тэжээл 83.3 хувьд тариалж, жилд дунджаар 10 гаруй тонн төмс, 4.1 гаруй тонн хүсний ногоо, 50-аад тонн ногоон тэжээл хураан авч байна.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%